Зохицуулах зөвлөлийн дүрэм батлах тухай № 46
2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 46 хот Зохицуулах зөвлөлийн дүрэм батлах тухай
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2012 оны зардлын төсвийг хянаж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.
Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, түүний ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь үйл ажиллагаандаа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
Засгийн газрын 2012 оны 46 дугаар тогтоолын хавсралт
1.3. Зөвлөл зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Зөвлөл өөрийн бэлэгдэлтэй байж болно. 1.4. Зөвлөл орон нутагт салбартай байж болно.
1.5. Зөвлөл хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн болон нутгийн захиргааны байгууллага, бусад байгууллагатай хамтран ажиллана.
Хоёр. Зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрх
2.1. Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Зөвлөлийн дарга удирдан зохион байгуулах бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 2.1.1. хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулалт, үнэ тарифын талаар Засгийн газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;
2.1.2. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоох, хуралдааныг товлох, даргалах;
2.1.3. Зөвлөлийг гадаад, дотоод харилцаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх;
2.1.4. Зөвлөлийн ажлын албаны ажилтны ажил үүргийн хуваарийг тогтоох, тэдгээрийг томилж, чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх, цалин хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоох; 2.1.5. Зөвлөлийн ажлын албаны ажилтны мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;
2.1.6. Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;
2.1.7. Зөвлөлөөс бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээ, хэлэлцээрийг батлах;
2.1.8. Зөвлөлийн шийдвэрээр олгосон тусгай зөвшөөрөлд гарын үсэг зурж баталгаажуулах; 2.1.9. хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор тушаал гаргаж биелэлтийг хангуулах;
2.1.10. Зөвлөлийн төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах; 2.1.11. Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Зөвлөлийн ажлын албаны нэгжийн даргад үүрэг даалгавар өгч гүйцэтгэлд нь хяналт тавих; 2.1.12. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
2.2. Зөвлөлийн гишүүн дараахь бүрэн эрхтэй байна:
2.2.1. Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Зөвлөлийн ажлын албаны нэгжийн даргад үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих; 2.2.2. Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах;
2.2.3. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан нэмэлт баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах; 2.3. Зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн олон жил ажилласан Зөвлөлийн гишүүн, гишүүдийн ажилласан жил адил бол насаар хамгийн ахмад гишүүн гүйцэтгэнэ. 2.4. Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.12-т заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд шинээр томилогдсон дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа нь өмнөх дарга, гишүүний үлдсэн хугацаатай адил байна.
Гурав. Зөвлөлийн бүрэн эрх
3.1. Зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.1.1. батлагдсан төсөвт багтаан зөвлөлийн ажлын албаны орон тоо, нэгжийн чиг үүргийг батлах;
3.1.2. Зөвлөлийн ажлын албаны нэгжийн даргыг томилох, чөлөөлөх, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих;
3.1.3. Зөвлөлийн төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах;
3.1.4. Зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, зааврыг баталж, биелэлтэд нь хяналт тавих; 3.2. Зөвлөл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үзүүлэх үйлчилгээний тарифыг хянан батлахдаа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10.2-т заасан зарчмыг баримтална.
Дөрөв. Зөвлөлийн ажлын алба
4.1. Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг түүний ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.
4.2. Ажлын алба дараахь нэгжтэй байна:
4.2.1. Тусгай зөвшөөрлийн алба; 4.2.2. Үнэ тарифын алба; 4.2.3. Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба; 4.3. Ажлын алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 4.3.1. Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;
4.3.2. Зөвлөлийн дарга, гишүүдийг шаардлагатай мэдээлэл, судалгаагаар хангах;
4.3.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд хяналт тавьж, санал, дүгнэлт гаргах;
4.3.4. хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний үнэ тарифын талаар баримтлах бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх;
4.3.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүү, эдийн засгийн байдал, үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийх;
4.3.6. Зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын төсөл боловсруулах;
4.3.7. Зөвлөлийн ажлын албаны хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
4.3.8. Зөвлөлийн шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд мэдээлэх; 4.3.9. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
Тав. Зөвлөлийн зохион байгуулалт
5.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан байна.
5.2. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд саналыг илээр гаргаж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаанд хэлэлцэх асуудлаархи саналаа бичгээр гарган Зөвлөлийн даргад урьдчилан ирүүлснээр түүнийг хуралдаанд оролцсонд тооцно.
5.3. Зөвлөлийн хуралдааны шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө.
5.4. Зөвлөлийн тогтоолд Зөвлөлийн дарга, гишүүд, хуралдааны тэмдэглэлд Зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
5.5. Зөвлөлийн хуралдааныг сард 1-ээс доошгүй удаа хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.
5.6. Зөвлөлөөс гарсан хууль ёсны шийдвэрийг холбогдох иргэн, албан тушаалтан, байгууллага, хуулийн этгээд дагаж мөрдөнө.