Ч.Мөнхбатыг албан тушаалаас чөлөөлөх тухай № 70
2012 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 70 хот
Ч.Мөнхбатыг албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хүсэлтийг нь үндэслэн Чулууны Мөнхбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
Хавсралтад дурдсан төрийн захиргааны албан хаагчдад төрийн захиргааны тэргүүн түшмэл албан тушаалын зэрэг дэв олгосугай.
№ Овог нэр Эрхэлж буй ажил, албан тушаал
Албан тушаалын зэрэглэл
Олгох зэрэг дэв
1 Түдэвхүүгийн Гантулга
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ТЗ-14 Гутгаар зэрэг
2 Пунцагдоржийн Дамдиндорж
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлэг, үржлийн газрын дарга ТЗ-13 Гутгаар зэрэг
3 Цэвээндоржийн Ням-Осор
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга ТЗ-13 Гутгаар зэрэг
4 Сандагийн Магнайсүрэн Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга АА-1 Дөтгөөр зэрэг
5 Жанчивдоржийн Чимгээ Улсын Их Хурлын Тамгын газрын албаны дарга АА-2 Дөтгөөр зэрэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 67 дугаар зарлигийн хавсралт