Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(916)
— 414 —

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 02

МОНГОЛ УЛСЫН ҮНдСЭН ХУУЛИЙН

цЭцИЙН дҮГНЭЛТ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 02 хот

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим13.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат /илтгэгч/, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч,

иргэн Д.Батcүх, З.Сүхбаатар, А.Оюунчимэг, Б.Бадамханд, Ч.Баянжаргал болон иргэн М.Амгалан, Б.Пүрэвхүү нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо, иргэн Х.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Р.Очирбал; Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нэмэгдсэн

өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Д.Батсүх, З.Сүхбаатар нар Үндсэн хуулийн цэцэд

хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

“Нэмэгдсэн өртөг нь онолын хувьд “хаана өртөг, үнэ нэмэгдэж

байна, тэр тухай бүрд энэ татварыг ногдуулах ёстой” аж. Нэмэгдсэн өртөг нь хийсвэр хийгээд зохиомол, дур зоргын байх ёсгүй бөгөөд бодитойгоор шинээр өртөг бий болсон байх учиртай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны явцад тухайн бараа, үйлчилгээний үнэ, зардал бодитой нэмэгдэх бөгөөд энэ тохиолдолд нэмэгдсэн өртөг бий болж, энэ нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг.

Тэгвэл өмгөөллийн үйл ажиллагаа нь аж ахуйн үйл ажиллагаанд

хамаарахгүй юм. Эрх зүйн эх толь бичигт “аж ахуйн үйл ажиллагаа гэдгийг эд хөрөнгө ашиглах, бараа худалдах, ажил гүйцэтгэх ба үйлчилгээ үзүүлэх зэргээр ашиг байнга олоход чиглэгдсэн, хуульд тогтоосон журмаар бүртгүүлсэн үйл ажиллагааг өөрийн эрсдэл дээр бие даан хэрэгжүүлэх” гэж тайлбарласан байна. Эндээс авч үзвэл аж ахуйн үйл ажиллагааны голлох

Төрийн мэдээлэл · 2016 · № 7 (916)414-р хуудас