Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 04
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГчИЙН ЗАРЛИГ
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 03 хот
Зарим хүмүүсийг анхан болон давж
заалдах шатны шүүгч, Ерөнхий шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,
12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Түндэвийн Даваасүрэнг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн, Жаргалсайханы Оюунтунгалагийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн, Тогтохын Туяаг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Эрдэмбилэгийн Лхагвасүрэнг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Бадамдоржийн Мандалбаяр, Довдонгийн Цэрэндолгор, Чимэдцэрэнгийн Ичинхорлоо нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Энхтайваны Чингисийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашдоржийн Азжаргалыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.
МОНГОЛ УЛСЫН цАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГч ЭЛбЭГдОРж
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГчИЙН ЗАРЛИГ
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 04 хот
Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан
тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өөр албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Эрдэмбилэгийн
Лхагвасүрэнг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Тогтохын Туяаг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
МОНГОЛ УЛСЫН цАХИАГИЙН
ЕРӨНХИЙЛӨГч ЭЛбЭГдОРж