Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 508
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 01 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад суугаа Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Осорын Эрдэнийг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Аргентин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулуунбаатарын Сосормааг томилсугай.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 508 хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2014 оны 36 дугаар тогтоолын хавсралтаар
баталсан “Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-ын 4.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“4.3. Орон сууц худалдан авсан төрийн албан хаагч, зорилтот
бүлгийн иргэн худалдан авсан орон сууцны зээл, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд уг орон сууцыг бусдад худалдах, түрээслүүлэх эрхтэй болно.”
2. Мөн журмын 6.4, 6.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд
тооцсугай.