“ДЦС-5” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай № 44
2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 44 хот “ДЦС-5” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Дулааны цахилгаан станц-5” (“ДЦС-5”)-ын нүүрсний хангамжтай холбогдолтой асуудал болон станцаас үйлдвэрлэх дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг тус станц ашиглалтад орох үед бэлэн байлгах зорилгоор дараахь ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж, шаардлагатай хөрөнгийг гадаадын зээл, тусламжид хамруулж, 2013 оноос эхлэн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай:
1.1. “ДЦС-5”-ын нүүрсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхайн нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх техник, технологийн шийдэл, дэд бүтцийн өргөтгөлийн ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барьж байгуулах.
1.2. “ДЦС-5”-ын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг дамжуулах, түгээх шугам сүлжээ бүхий системийг шинээр байгуулах болон хотын дулаан хангамжийн одоогийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажиллагааны горимын тооцоо хийх, дамжуулах сүлжээ, өргөх станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах, барьж байгуулах.
1.3. “ДЦС-5”-ын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг дамжуулах шугам сүлжээ, хуваарилах байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг боловсруулах, барьж байгуулах.
1.4. Станцад нүүрс тогтвортой нийлүүлэх зорилгоор “ДЦС-3” төрийн өмчит хувьцаат компанийн салбар төмөр замын сүлжээг өргөтгөх.