Ажлын өдөр шилжүүлэх тухай № 43
9.1.2. хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчнийг илрүүлэн эрүүлжүүлснээр хүн амын өвчлөл буурна;
9.1.3. шүд цоорох өвчний тархалт 10-15 хувиар буурах боломж бүрдэнэ.
2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 8-ны өдөр Дугаар 42 хот “Улсын сайн малчин” шагнал олгох тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Болзлын шаардлага хангаж, өндөр амжилт гаргасан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн малчин Чүлтэмийн Аюурзаныг “Улсын сайн малчин”-аар шалгаруулсугай.
2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 43 хот Ажлын өдөр шилжүүлэх тухай
Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Цагаан сарын баяраар иргэд ажил, амралтаа зөв зохицуулах боломж бүрдүүлэх зорилгоор 2 дугаар сарын 24-ний баасан гарагийн ажлын өдрийг 2 дугаар сарын 18-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.