Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(909)
— 2152 —

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай № 441

2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 9-ний өдөр Дугаар 441 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Тогтоолын хавсралтад нэмэлт

оруулах тухай

Төрийн албаны тухай хуулийн 7.10-т заасныг үндэслэн Монгол

Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын

ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн “Төрийн захиргааны байгууллагын албан тушаал” гэсэн хэсгийн ТЗ-8 зэрэглэлд “4. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч” гэж, “Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал” гэсэн хэсгийн ТЗ-7 зэрэглэлд “11. Нийслэлийн төсвийн ерөнхий нягтлан бодогч” гэж, мөн хэсгийн ТЗ-6 зэрэглэлд “11. Аймаг, дүүргийн төсвийн ерөнхий нягтлан бодогч” гэж, мөн хэсгийн ТЗ-5 зэрэглэлд “10. Сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч” гэж тус тус нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН САЙД Г.БАЯРСАЙХАН

Хаяг:

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот

И-мэйл: turiin_medeelel@parliament.mn

Утас: 262420

Хэвлэлийн хуудас: 1

индекс: 14003

асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг үндэслэн энэ тогтоолд заасан хувь, хэмжээнд хамааруулалгүй хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож болно.

4. Засгийн газар хоорондын гэрээтэй болон гадаадын хөрөнгө

оруулалттай, олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулдаг боловсролын байгууллагад нийт ажиллагчдын 80 хүртэл хувьд гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулж болно.

Төрийн мэдээлэл · 2015 · № 48 (909)2152-р хуудас