Гадаадаас 2016 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай № 432
2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 432 хот
Гадаадаас 2016 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг
тогтоох тухай
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн
авах тухай хуулийн 4.1.4, 7.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад 2016 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж,
байгууллагын нийт ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хавсралтад заагаагүй салбарт гадаадаас авах
ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.
3. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч,
мэргэжилтний тоо нь энэхүү тогтоолын хавсралтаар баталсан хувиас илүү гарсан нөхцөлд 50 хүртэлх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах бол салбарын сайдын хүрээнд, 50-аас дээш бол Засгийн газарт асуудлыг тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгосугай.
4. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч,
мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах арга хэмжээ авахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосугай.
5. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах
хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлан ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
Засгийн газрын 2015 оны 432 дугаар
тогтоолын хавсралт
Салбар
Дэд салбар
Бүлэг
Анги
Үйл ажиллагааны салбарын ангилал
Нийт ажиллагчдын тоо
15-30
31-50
51-100
101-200
201- түүнээс дээш
Гадаадын ажиллах хүч,
мэргэжилтний эзлэх хувь
06 061 0610 Газрын тос, байгалийн хийн олборлолт 10 20 60 70 70
Газрын тос, байгалийн хийн хайгуул 10 20 60 70 70
09 099 0990 Уул уурхайн олборлолтын туслах бусад
үйл ажиллагаа 10 20 20 25 25
10 Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл 5 5 5 5 5
13 Нэхмэлийн үйлдвэрлэл 15 15 15 15 15
20 Хими, химийн төрлийн бүтээгдэхүүний
үйлдвэрлэл 15 15 15 15 15
23 Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн
эдлэл үйлдвэрлэл 15 15 15 15 15
24 Металл үйлдвэрлэл 15 15 15 15 15
32 Бусад боловсруулах үйлдвэрлэл 15 15 15 15 15
33
Машин, тоног төхөөрөмжийг угсрах,
суурилуулах, холбогдох засвар
үйлчилгээ
10 15 20 25 25
10 10 10 10 10
41 410 4100 Барилга угсралт 10 15 15 20 25
Үйлдвэрийн болон уул уурхайн барилга
угсралт 10 20 25 30 35
421 4210 Төмөр зам болон авто замын байгууламж
барих үйл ажиллагаа 10 20 25 30 45
45
Моторт тээврийн хэрэгсэл, мотоциклийн
бөөний болон жижиглэн худалдаа, засвар
үйлчилгээ
10 10 10 10 10
55 Зочид буудал, байр сууцаар үйлчлэх үйл
ажиллагаа 15 15 15 15 15
56 Нийтийн хоолны үйлчилгээ 10 10 10 10 10
72 Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ,
ололт, судалгааны үйл ажиллагаа 30 30 30 30 30
791 Аялал, жуулчлалын агентлаг, аяллын
операторын үйл ажиллагаа 10 15 20 20 20
851, 852, 854 Бага болон бүрэн дунд, бусад боловсрол
олгох үйл ажиллагаа 40 40 40 40 40
853, 8522,
8530
Техник мэргэжлийн дунд боловсрол
болон дээд боловсрол олгох үйл
ажиллагаа
30 30 30 30 30
86 Хүний эрүүл мэндийн үйл ажиллагаа 10 10 15 15 15
87 Оршин суугчдад үзүүлэх халамжийн үйл
ажиллагаа 10 10 15 15 15
90 900 9000 Бүтээл туурвих, урлаг, үзвэр,
үйлчилгээний үйл ажиллагаа 10 10 10 10 10
93 Спорт, зугаа цэнгэл, чөлөөт цагийн үйл
ажиллагаа 10 10 10 10 10
95
Хувийн болон өрхийн хэрэглээний
зориулалттай бараа, компьютерийн
засвар үйлчилгээ
10 10 15 15 15
96 960 Хувийн үйлчилгээний бусад үйл
ажиллагаа 10 10 15 15 15
99 990 9900 Олон улсын байгууллага, суурин
төлөөлөгчийн үйл ажиллагаа 40 40 40 40 40
Жич: 1. 15 хүртэлх монгол ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага нь 1 гадаадын иргэн ажиллуулж
болно.
2. Гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийн газар, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах
зөвшөөрөл бүхий гадаад, дотоодын төрийн бус байгууллагад нийт ажиллагчдын 30 хүртэл хувьд гадаадын
ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулж болно.
3. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын хөрөнгө оруулагч хуулийн
этгээдийн удирдах бүрэлдэхүүний 3 төлөөлөгч, гадаадын хөрөнгө оруулагч 1 хувь хүнийг хөрөнгө оруулалтын