Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 180
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 180 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон
томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаaс Кaмбожийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн
эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Кaмбожийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрахыг томилсугай.
2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 430 хот
Гэрээний загвар батлах
тухай
Газрын тосны тухай хуулийн 7.1.13, 11.2.17-д заасныг тус тус
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон сум, дүүргийн Засаг
даргын хооронд байгуулах “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний загварыг хавсралт ёсоор баталсугай.
Энэхүү гэрээг нэг талаас .................... аймаг, (хотын) .................... сум
(дүүрэг)-ын Засаг дарга .................... (цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас .................... талбайд газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 20... оны ... дугаар саpын ...-ны өдөр .................... аймаг (хот)-т байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээ нь талууд Газрын тосны тухай хууль, бусад хууль
тогтоомж болон .................... талбайд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, газрын тосны ашиглалтын үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах чиглэлээр хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “....................” талбайд газрын
тосны ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутаг хөгжүүлэх урамшуулалд зориулан ............ ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг жил бүр тухайн орон нутгийн хөгжлийн санд төлнө.
1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн
талбай орших сум (дүүрэг)-ын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлнэ.
Хоёр. Засаг даргын эрх, үүрэг
2.1. Энэхүү гэрээтэй холбогдуулан Засаг дарга дараах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:
2.1.1. хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд
газрын тос ашиглах үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хангах;
2.1.2. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутгийн
хөгжлийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж, зарцуулалтын тайланг сум (дүүрэг)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;
Засгийн газрын 2015 оны 430 дугаар
тогтоолын хавсралт
2.1.3. гэрээний 2.1.2-т заасан тайланг газрын тосны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх;
2.1.4. орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн
чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож, түүний ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэх;
2.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын
байр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах талаарх мэдээллийг иргэдэд хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах;
2.1.6. тухайн орон нутгийн иргэн, хуулийн этгээдээс
нийлүүлэх боломжтой бараа, ажил, үйлчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигчид санал болгож уг бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад нь зохих журмын дагуу дэмжлэг үзүүлэх;
2.1.7. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны
менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу байгаль орчны аудит хийлгэсэн дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
2.1.8. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт,
шаардлагыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх.
Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
эрх, үүрэг
3.1. Энэхүү гэрээтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь
дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. ашиглалтын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй
явуулахад орон нутгийн байгууллага, иргэдийн зүгээс саад учруулсан тохиолдолд Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уг асуудлыг зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэх;
3.1.2. орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн хөрөнгийн
зарцуулалт болон орон нутгийг хөгжүүлэх талаар хамтран хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний биелэлттэй танилцах;
3.1.3. бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах
хүч сонгохдоо тухайн орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч аж ахуй нэгж, иргэдэд тэргүүн ээлжинд санал болгох;
3.1.4. ашиглалтын үйл ажиллагааны явцад тусгай
зөвшөөрөлтэй талбайд орших түүх, соёлын дурсгалт зүйл, булаг шанд бүхий газрыг хөндөхгүй байх;
3.1.5. гамшиг, осол, гал түймэр гарсан үед сайн дурын
үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон шаардлагатай бусад туслалцаа үзүүлэх.
Дөрөв. Төсөл, арга хэмжээ
хэрэгжүүлэх, тайлагнах
4.1. Талууд тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн
үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг сонгож, сайн дурын үндсэн дээр хамтран хэрэгжүүлнэ.
4.2. Энэхүү гэрээний 4.1-д заасан төсөл, арга хэмжээний
санхүүжилт нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутгийг хөгжүүлэх урамшуулалд төвлөрүүлсэн хөрөнгөд хамаарахгүй.
4.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 4.1-д зааснаас бусад төсөл,
арга хэмжээг санхүүжүүлэх үүрэг хүлээхгүй.
4.4. Сумын Засаг дарга болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь
энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг (нийслэл)-ийн Засаг дарга болон тухайн сум (дүүрэг)-ын иргэдэд дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана.
4.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 4.4-т заасан
тайланг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.
Тав. Хариуцлага, хяналт
5.1. Энэхүү гэрээний 4.1-д заасан төсөл, арга хэмжээний
санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
5.2. Энэхүү гэрээний хэрэгжилтэд газрын тосны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.
5.3. Талууд нь энэхүү гэрээний 4.4-т заасан тайланг өөрийн цахим
хуудсанд байршуулж мэдээлнэ.
Зургаа. Маргаан шийдвэрлэх
6.1. Талууд энэхүү гэрээтэй холбогдон үүссэн аливаа маргаантай
асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол гомдлоо шүүхэд гаргаж болно.
Долоо. Гэрээ хүчин төгөлдөр болох
7.1. Энэхүү гэрээ нь Талууд гарын үсэг зурсан өдрөөс ... жилийн
хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.