Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(908)
— 2120 —

Хуулийн төсөл буцаах тухай № 109

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 107 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Нийгмийн даатгалын үндэсний

зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх,

томилох тухай

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Чөлөөлөгдөх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Жанчивдоржийн

Батбаяр, Домбонгийн Үүрийнтуяа нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлсүгэй.

2.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Даваагийн

Ганбаяр, Лхагвын Ганпүрэв нарыг томилсугай.

3.Энэ тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 109 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 05-ны

өдөр Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 47 (908)2120-р хуудас