Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(904)
— 1915 —

Төрийн албаны тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай

2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД
ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7

дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

баталсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ
ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж

мөрдөх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 4 дүгээр зүйл нэмсүгэй:

“4 дүгээр зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 8.2.3-т заасан даатгуулагчийн шимтгэлийг 2015 оны төсвийн жил дуустал Хүний хөгжил сангийн 2015 оны төсвөөс өмнө батлагдсан хэмжээгээр үргэлжлүүлэн төлнө.”

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж

мөрдөх журмын тухай хуулийн “4 дүгээр зүйл” гэснийг “5 дугаар зүйл” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

баталсан Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 43 (904)1915-р хуудас