Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан
агуулгатай 11.1.21 дэх заалт нэмсүгэй:
“11.1.21.Засгийн газраас тусгайлан эрх олгосноос бусад
тохиолдолд гадаадын тусламж авах гэрээ, хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
баталсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18
дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийн “сайд, дэд сайдаас” гэснийг “сайдаас” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 181
дүгээр зүйл, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны
өдөр баталсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.