Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 161
2.Энэ тогтоолыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 161 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхилөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрийн Лхагвадоржийг томилсугай.
2015 оны 8 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 336 хот
Жагсаалт батлах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын
шаардлага хангасан барааны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын
шаардлага хангасан барааны жагсаалтад заасан барааг нийлүүлэх шаардлагыг тендерийн баримт бичигт тусгаж, жил бүрийн худалдан авахаар батлуулсан бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний биелэлтийг
дараа оны 1 дүгээр сард багтаан үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болгосугай.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авсан
нийт бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын мэдээг улсын хэмжээнд нэгтгэн жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгосугай.
4. Бараа, бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг олон улсын түвшинд
хүргэх арга хэмжээ авч өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллахыг нийт үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад, үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдэд тус тус уриалсугай.
АЖ үЙЛДвЭРИЙН САЙД Д.ЭРДЭНЭБАТ
Засгийн газрын 2015 оны 336 дугаар
тогтоолын хавсралт
ДОТООДЫН үЙЛДвЭРЭЭС ХУДАЛДАН АвАХ ЧАНАР,
1. Бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн:
1.1. Ном, товхимол, газрын зураг, ухуулга сурталчилгааны
хуудас болон тэдгээртэй төстэй хэвлэмэл материал;
1.2. Сонин, сэтгүүл болон тогтмол хэвлэл; 1.3. Ном, зургийн буюу будах зориулалттай хүүхдийн ном; 1.4. Хэвлэмэл буюу зурагтай ил захидал, баярын мэндчилгээ,
зарлал, мэдээлэл бүхий хэвлэмэл хуудас;
1.5. Бүх төрлийн хэвлэмэл хуанли; 1.6. Сурах бичиг, сургалтын болон төсвийн байгууллагын бүх
төрлийн хэвлүүлэх материал.
2. Савхин бүтээгдэхүүн:
2.1. Савхин гутал; 2.2. Тусгай зориулалтын гутал; 2.3. Цүнх; 2.4. Бээлий, бүс, тэлээ; 2.5. Бэлэг дурсгалын зүйл; 2.6. Савхин дээл, хувцас.
3. Эсгий, эсгий бүтээгдэхүүн: 3.1. Эсгий гутал ;
3.2. Дулаалгын материал; 3.3. Гэрийн эсгий; 3.4. Ширмэл болон эсгий гудас; 3.5. Бусад эсгий бүтээгдэхүүн.
4. Оёмол бүтээгдэхүүн:
4.1. Төрийн далбаа; 4.2. Төрийн албан хаагчдын дүрэмт хувцас, ажлын хувцас; 4.3. Бүх төрлийн хөдөлмөр хамгааллын болон ердийн оёмол
хувцас, малгай, бээлий;
4.4. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дүрэмт
хувцас;
4.5. Бүх төрлийн цүнх, уут; 4.6. Оёмол гудас.
5. Үслэг хувцас:
5.1. Нэхий дээл; 5.2. Нэхий хантааз; 5.3. Гутал, бээлий.
6. Ноос, ноолууран бүтээгдэхүүн:
6.1. Нэхмэл, сүлжмэл, оёмол хөнжил; 6.2. Сүлжмэл, нэхмэл хувцас, малгай, ороолт; 6.3. Бэлэг дурсгалын зүйл; 6.4. Сарлагийн хөөвөр, тэмээний ноосон хувцас, хөнжил, оймс,
улавч;
6.5. Хивс, хивсэн бүтээгдэхүүн, хивсэнцэр.
7. Мод, модон бүтээгдэхүүн:
7.1. Бүх төрлийн ширээ, сандал, тавилга; 7.2. Цул модон наамал хавтан; 7.3. Бүх төрлийн барилга, орон сууцны гадна, дотор хаалга; 7.4. Төрөл бүрийн өнгөлгөөтэй, шахмал хавтангаар үйлдвэрлэсэн
тавилга;
7.5. Модон барилгын угсармал хийц.
8. Зам, барилгын материал:
8.1. Байгалийн гаралтай эрдсийн дулаалгын материал; 8.2. Ердийн керамик тоосго, бетон тоосго; 8.3. Шохой; 8.4. Арматур; 8.5. Керамзит, алевролит, перлитийн хөнгөн дүүргэгч; 8.6. Өнгөлгөөний замаска, засал чимэглэлийн хуурай хольц; 8.7. Галд тэсвэртэй дулаалгын хөөсөнцөр болон сэндвичэн
хавтан;
8.8. Хуванцар хоолой, холбох хэрэгсэл;
8.9. Хөнгөн бетон гулдмай (даацын болон дулаан тусгаарлах); 8.10. Чулуун хөвөн; 8.11. Цемент, клинкер (чулуунцар); 8.12. Дотор ханын магнум гулдмай; 8.13. Төрөл бүрийн блок; 8.14. Инженерийн байгууламжийн зориулалттай угсармал хийц
хэрэгсэл;
8.15. Тааз, дээврийн төмөр бетон бүтээц, хийц хэрэгсэл; 8.16. Барилгын хана, төмөр бетон бүтээц, хийц хэрэгсэл; 8.17. Шат, гишгүүр, цонхны тавцан; 8.18. Хуванцар болон модон цонх, хаалга болон тэдгээрийн
хүрээ;
8.19. Гадна, дотно тохижилтын чулуун болон бетон хийц; 8.20. Хүчитгэсэн болон хүчитгээгүй төмөр бетон бүтээгдэхүүн; 8.21. Ханын болон шалны чулуун хавтан; 8.22. Зам, талбайн хавтан, хашлага; 8.23. Төмөр замын дэр бетон; 8.24. Авто замын битум.
9. Төмөр хийц, бүтээгдэхүүн:
9.1. Стандарт болон стандарт бус ган хийц; 9.2. Инженерийн байгууламжийн төмөр бетон бүтээц, хийц
хэсэглэл;
9.3. Цамхаг, торлосон шураг; 9.4. Ган бөмбөлөг; 9.5. Ширэм болон гангаар хийсэн угсармал хийц, хэсэглэл; 9.6. Цэвэр, бохир усны салбар шугамын худгийн таглаа; 9.7. Нийтийн тээврийн том оврын автобус, троллейбус.
10. Хүнсний бүтээгдэхүүн:
10.1. Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн; 10.2. Загас, загасан бүтээгдэхүүн; 10.3. Хагас боловсруулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн; 10.4. Вакуум савлагаатай ногоо, жимс; 10.5. Нөөшилсөн ногоо, чанамал, компот, хүүхдийн тэжээл; 10.6. Төрөл бүрийн жигнэмэг, өрмөнцөр; 10.7. Чацарганы тос, бүтээгдэхүүн; 10.8. Савласан цэвэр ус, эрдэст ус, рашаан; 10.9. Сүү, тараг, цөцгийн тос, бяслаг, хүүхдийн сүүн тэжээл,
зайрмаг, казейн, аарц, ааруул, шар тос, зөөхий;
10.10. Гоймон, пүнтүүз, хэрчсэн гурил; 10.11. Зөгийн бал; 10.12. Гурил, гурилан бүтээгдэхүүн, үр тарианы нэвс; 10.13. Тосны ургамал (рапс, наранцэцэг); 10.14. Төмс, хүнсний ногоо; 10.15. Таримал, ургамлын үр, үрслэг, суулгац; 10.16. Малын тэжээл, өвс, хадлан; 10.17. Ургамлын гаралтай тос, шахдас;