Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 39
(900)
— 1761 —

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай № 83

ГарЧиГ

Монгол Улсын Их хУрлын тогтоол

458. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны

11 дүгээр дүгнэлтийн тухай Дугаар 83 1761

Монгол Улсын ЕрӨнхИЙлӨгЧИЙн ЗАрлИг

459. Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон

томилох тухай Дугаар 161 1762

Монгол Улсын ЗАсгИЙн гАЗрын тогтоол

460. Жагсаалт батлах тухай Дугаар 336 1762

461. Журам батлах тухай Дугаар 348 1766

2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 83 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Yндсэн хуулийн цэцийн 2015 оны

11 дүгээр дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн

7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах...” гэсний “... томилогдсон … огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

Төрийн мэдээлэл · 2015 · № 39 (900)1761-р хуудас