Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 12
(729)
— 708 —

Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай № 06

3. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагааг нь мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 6 хот

Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай

Татварын ерөнхий хуулийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.047 хувь байхаар тогтоож, 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ

Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци. Улаанбаатар-12, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420, 329612 Хэвлэлийн хуудас: 1.25 Индекс: 14003

Төрийн мэдээлэл · 2012 · № 12 (729)708-р хуудас