Төсөл хэрэгжүүлэх тухай № 04
13.3. Хөтөлбөрт хамрагдсан нийт өрхийн 20-оос доошгүй хувийх нь амьжиргааны түвшин ядуурлын шугамаас дээш гарсан бол хөтөлбөр зорилгоо биелүүлсэнд тооцно.
Арван дөрөв. Хөтөлбөрийн санхүүжилт
14.1. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
14.1.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
14.1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө;
14.1.3. Тогтвортой амьжиргаа төслийн хөрөнгө;
14.1.4. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгө;
14.1.5. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой бүрдүүлэх зээл тусламж, хандивын хөрөнгө;
14.1.6. Сумын хөгжлийн сангийн хөрөнгө;
14.1.7. хандивлагч, олон улсын байгууллагын зээл, тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилт;
14.1.8. бусад эх үүсвэр.
2012 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 4 хот
Төсөл хэрэгжүүлэх тухай
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “Амьтан, ургамлын үндэсний хүрээлэн” байгуулах төсөл хэрэгжүүлэх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны саналыг дэмжсүгэй.
2. Хүрээлэн байгуулахад шаардлагатай газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, хүрээлэн байгуулах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллахыг Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатад даалгасугай.