Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(892)
— 1660 —

Галт зэвсгийн албан татварын тухай

15.5.4.галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх; 15.5.5.галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах; 15.5.6.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.7.хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.8.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.9.тамга, тэмдэг үйлдвэрлэх.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 08 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ГАЛТ ЗЭВСГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Галт зэвсгийн албан татвар төлөгч

1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжид заасны дагуу галт зэвсэг эзэмшиж байгаа дараах этгээд албан татвар төлнө:

1.1.1.Монгол Улсын иргэн; 1.1.2.өмчийн бүх төрөлд хамаарах хуулийн этгээд.

2 дугаар зүйл.Албан татвар ногдуулах галт зэвсэг

2.1.Хууль сахиулах албаны болон байлдааны /зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуулын байгууллагын/ зориулалттайгаас бусад галт зэвсэгт албан татвар ногдуулна.

3 дугаар зүйл.Албан татварын хэмжээ

3.1.Галт зэвсэг эзэмшигчид жил бүр доор дурдсан хэмжээний албан татвар ногдуулна:

№ Галт зэвсгийн төрөл Албан татварын хэмжээ /төгрөгөөр/

1 Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг 15 000

2

Ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг

- 6,4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг - 6,5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг - үрлэн сумтай галт зэвсэг

30 000

60 000

30 000 4 дүгээр зүйл.Албан татвараас чөлөөлөх

4.1.Дараах галт зэвсгийг албан татвараас чөлөөлнө:

4.1.1.музейн үзмэр, иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах боломжгүй, хөнөөх чадваргүй болсныг цагдаагийн байгууллага тогтоож гэрчилгээ олгосон;

4.1.2.байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны галт зэвсэг.

5 дугаар зүйл.Албан татвар төлөгчийн үүрэг

5.1.Албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:

5.1.1.өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;

5.1.2.галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;

5.1.3.албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад энэ хуулийн 5.1.2-т заасан хугацаанд бүртгүүлэх.

Төрийн мэдээлэл · 2015 · № 31 (892)1660–1661-р хуудас