Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2015 оны 08 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“15.5.Хууль зүйн чиглэлээр:
15.5.1.нотариатын үйл ажиллагаа эрхлэх; 15.5.2.галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах; 15.5.3.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх;
Тайлбар: Энэ хуулийн 26.4-т заасан галт зэвсгийг нөхөн бүртгүүлэхэд галт зэвсгийн албан татварыг нөхөн төлөх, эх үүсвэр тодорхой бус байх талаар тайлбар шаардахгүй. Харин галт зэвсгээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. 26.5.Энэ хуулийн 26.3-т заасан үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн галт зэвсгийг цагдаагийн байгууллага зохих журмын дагуу хураан авна.
26.6.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор зөвшөөрлөө нөхөн авна. 26.7.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ангийн зориулалттай өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн бол уг галт зэвсгийг ангийн зориулалтаар ашиглаж болно.
26.8.Ан агнах зорилгоор өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бол бүртгэлд спорт-сургалтын зориулалтаар гэж бүртгүүлнэ.
26.9.Хууль хүчин төгөлдөр болсноос хойш өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг ангийн зориулалтаар худалдахыг хориглоно.