Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(890)
— 1616 —

Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/74 дүгээр зүйлийн 74.1.11-74.1.14 дэх заалт:

“74.1.11.нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй;

74.1.12.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн;

74.1.13.нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан боловч уг татварыг төсөвт төлөөгүй нь тогтоогдвол энэ хуулийн 74.1, 74.2-т заасан хариуцлагыг хүлээнэ;

74.1.14.нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй этгээд бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тэдгээрт албан татвар ногдуулсан боловч түүнийг төсөвт төлөөгүй."

2/74 дүгээр зүйлийн 74.5, 74.6 дахь хэсэг:

“74.5.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагч бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, олгохоос

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2015 · № 29 (890)1616-р хуудас