Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(890)
— 1615 —

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ.

17.4.Албан татвар суутган төлөгч хэрэглэгчийн системтэй байна.

17.5.Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.

17.6.Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

17.7.Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн дамжуулсан төлбөрийн баримтын мэдээллийг доор дурдсанаас бусад этгээд танилцах эрхгүй бөгөөд задруулахыг хориглоно:

17.7.1.татварын алба; 17.7.2.статистикийн алба; 17.7.3.тухайн мэдээллийг дамжуулагч этгээд.

18 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

18.1.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг уг хуульд заасан хүчин төгөлдөр мөрдөх хугацаа дуусмагц, тэдгээрийг хүчингүй болсонд тооцсугай.

Төрийн мэдээлэл · 2015 · № 29 (890)1615-р хуудас