Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(890)
— 1580 —

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн гарчгийн “Нээлттэй” гэснийг “Нийтийн” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн, 71.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг:

“71.1.Байнгын, дэд хороо нь Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу тодорхой асуудлын талаар иргэн, хуулийн этгээдийн саналыг сонсох, мэдээлэл авах, Улсын Их Хурлаас батлан гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх, нөхцөл байдлыг тогтоох зорилгоор нийтийн сонсголыг зохион байгуулна.”

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1, 71.1.2, 71.1.3, 71.1.4, 71.1.5, 71.1.6, 71.1.7 дахь заалт, 71.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.1.10 дахь заалт нэмсүгэй:

Төрийн мэдээлэл · 2015 · № 29 (890)1580-р хуудас