Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(890)
— 1579 —

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай

ТАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

25 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Сонсгол зохион байгуулагч нийтийн сонсголын тухай хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг ногдуулах хүсэлтийг үндэслэл бүхий тайлбарын хамт шүүхэд гаргана.

25.2.Энэ хуулийг төрийн албан тушаалтан зөрчсөн бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага ногдуулна.

26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

26.1.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.27 дахь заалт нэмсүгэй:

1/7 дугаар зүйлийн 7.1.27 дахь заалт:

“7.1.27.Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нийтийн сонсголыг явуулах хүсэлт гаргах.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 29 (890)1579-р хуудас