Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(888)
— 1364 —

Аудитын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

23.1.4.үйлчлүүлэгчтэй ажил төрлийн холбоотой албан тушаалтан, байгууллага нь санхүүгийн тайланд аудит хийхэд шаардлагатай баримт, бусад материалыг танилцуулах, тайлбар гаргаж өгөхөөс татгалзаж, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

23.2.Энэ хуулийн 19.4-т заасныг зөрчсөн аудитын хуулийн этгээдийг нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагчийн саналыг үндэслэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

23.3.Энэ хуулийн 7.2.2, 20.3-т заасныг зөрчсөн бол нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагч тухайн байгууллагын олсон орлогыг хурааж, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

24.1.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталсан Аудитын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Аудитын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 27 (888)1364-р хуудас