Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(881)
— 1003 —

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 07

1. Монгол Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан “Газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд хяналт тавих тухай” 1995 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр зарлиг, “Уран, газрын ховор элемент, эрчим хүчний үйлдвэртэй холбогдсон үйл ажиллагаанд хяналт тавих тухай” 2011 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 181 дүгээр зарлигийг тус тус хүчингүй болгосугай.

2. Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тосыг ашиглахтай холбогдсон бодлогын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байхыг Засгийн газарт чиглэл болгосугай.

3. Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх, мөн газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж байхыг төрийн холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ

������ ����� ¯����� ������� ������ �¯�����

2015 оны 5 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 07 хот

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12:20 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд Н.Жанцан, Ш.Цогтоо /илтгэгч/, Д.Сугар, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Төрийн мэдээлэл · 2015 · № 20 (881)1003-р хуудас