Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тухай № 77
ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах.”, мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт ”Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална.”, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.” гэж заасны “... шийдвэрийн чанар ... уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2015 оны 05 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 77 хот
Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: