Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(727)
— 581 —

Журам батлах тухай № 375

2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 375 хот Журам батлах тухай

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7, 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг 1 дүгээр, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох журам”-ыг 2 дугаар, хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 159, “Журам батлах тухай” Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 166 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Тав. Санхүүгийн хяналт, шалгалт

5.1. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага жилд 1-ээс доошгүй удаа сангийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт хийнэ.

5.2. Сангийн тухайн жилийн санхүүгийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын дүгнэлт гаргуулна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (цаашид “сан” гэх)-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих үйл ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.

Засгийн газрын 2011 оны 375 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

1.2. Сан нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

1.3 Сангийн орлогыг төвлөрүүлэх, уг сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хариуцна.

1.4. Сан нь мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сан (цаашид “дэд сан” гэх)-тай байна.

1.5. Сангийн харилцах дансны 1 болон 2 дугаар гарын үсгийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга болон сан хариуцсан нягтлан бодогч, дэд сангийн харилцах дансны 1 болон 2 дугаар гарын үсгийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын дарга болон нягтлан бодогч тус тус зурна.

Хоёр. Сангийн орлогын эх үүсвэр

2.1. Сангийн хөрөнгө нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

2.2. Дэд санд аймаг, нийслэл, дүүргийн төсвөөс жил бүр олгох хөрөнгийн хэмжээ нь тухайн төсвийн орлогын 0,3 хувиас доошгүй байна.

2.3. Орон нутгийн төсвөөс хуваарилах хөрөнгийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, дэд санд төвлөрүүлнэ.

2.4. Гадаад улс, олон улсын байгууллага, дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс аливаа нөхцөл, болзол тавьсан хөрөнгийн эх үүсвэрийг санд оруулахыг хориглоно.

Гурав. Сангийн зарцуулалт

3.1. Сангийн хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна.

3.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22.1.6, 22.1.7-д заасан эх үүсвэрийг дараахь зориулалтаар зарцуулна:

3.2.1. гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд оруулсан хандив, тусламжийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зориулан олгосон чиглэл, гэрээний дагуу; 3.2.2. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй ажлын байрны төлбөрөөс төвлөрүүлсэн хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу.

3.3. Аймаг, нийслэл, дүүргийн төсвөөс дэд санд хуваарилсан хөрөнгийг тухайн орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зориулсан чиглэл, зорилтот арга хэмжээнд зарцуулна.

3.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийтлэг үйлчилгээний зардлын төрөл, хамрагдах иргэнд тавигдах шалгуурыг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний зардлын төрөл, хамрагдах иргэнд тавигдах шалгуурыг Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрт заасны дагуу тус тус тодорхойлно. Дөрөв. Сангийн орлого, зарлагын төсөв

4.1. Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага тухайн жилд орон нутагтаа хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, тэдгээрт сан болон дэд сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад өмнөх оны 7 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ.

4.2. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь улсын төсвөөс санд олгох хөрөнгийн хэмжээ болон сангийн орлого, зарлагыг төлөвлөж, жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.3. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь санд жил бүр улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээ болон сангийн орлого, зарлагын жилийн төлөвлөгөөг хянан улсын хэмжээгээр нэгтгэж, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн саналыг тусган жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.4. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сангийн орлого, зарлагыг хянаж жил бүрийн төсвийн төсөлд тусгана. 4.5. Санд тухайн жилд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг ажилгүйдлийн түвшин, ажиллах хүчний оролцооны болон хөдөлмөр эрхлэлтийн түвшинг харгалзан Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал батална.

4.6. Сангийн тухайн жилийн төсвийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас боловсруулж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн саналыг харгалзан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.7. Сангийн батлагдсан төсвийг аймаг, нийслэл, дүүрэгт хуваарилахдаа хүн амын тоо, ажилгүйдэл, ядуурлын түвшин, хамрагдах хүний тоо зэргийг үндэслэн аймаг, нийслэл дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын саналыг харгалзан, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. Энэхүү хуваарийг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 1 дүгээр сард багтаан хүргүүлж байна.

4.8. Сангийн хагас жилийн болон жилийн төсвийн тайланг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт, тайлан

5.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийг хөтлөх, сангаас олгох хөрөнгийн хэмжээг тодорхойлох, тогтоосон хугацаанд олгох, хяналт тавих, зохион байгуулах үүргийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага гүйцэтгэнэ. 5.2. Сангийн бүртгэл, тайлангийн маягтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дангаар болон холбогдох асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран баталж мөрдүүлнэ.

5.3. Сангийн зарцуулалтад Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналт, Үндэсний аудитын газар, тэдгээрийн харьяа байгууллагууд тус тус эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

5.4. Сангийн үйл ажиллагаанд мэргэшсэн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд жил бүр танилцуулна.

5.5. Сангийн орлого, зарлагын тайланг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 25.1-д заасан хугацаанд гаргана.

5.6. Сан, дэд сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэм буруутай албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ ЗЭЭЛ, САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2, 12.3, 12.4, 12.8.4, 12.9-д заасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (цаашид “сан” гэх)-гаас олгох жижиг зээл, зээлийн хүүгийн төлбөр, санхүүгийн дэмжлэг нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, өргөтгөх, үйл ажиллагаагаа тогтвортой хадгалах, ажлын байр шинээр бий болгох боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

1.3. Сангаас жижиг зээл олгох, зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг банкаар дамжуулан гүйцэтгэнэ.

Хоёр. Жижиг зээл олгох

2.1. Жижиг зээл олгох үйл ажиллагаанд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бизнес инкубацийн үйлчилгээнд хамрагдсан иргэн, ажил олоход хүндрэлтэй болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэн хамрагдана.

2.2. Энэ журмын 1.3-т заасан банкыг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулна. Шалгарсан банктай хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэрээ байгуулж, тухайн жилд төсөвлөгдсөн хөрөнгийг дансанд нь байршуулна.

2.3. Банкинд байршуулсан зээлийн хөрөнгөд аливаа хүү, төлбөр төлөхгүй.

2.4. Жижиг зээл олгох үйл ажиллагаа эрхлэх банк нь дараахь нөхцөлийг хангасан байна:

Засгийн газрын 2011 оны 375 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

2.4.1 Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг сүүлийн 10 сарын турш хангасан тухай Монголбанкны дүгнэлт гаргуулсан байх;

2.4.2 зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг сангийн өмнө хариуцахаа илэрхийлж баталгаа гаргасан байх;

2.4.3. жижиг зээлийн хүүгийн хэмжээ нь тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх;

2.4.4. жижиг зээл олгохтой холбогдсон тусгай шаардлагыг хангасан байх.

2.5. Энэ журмын 2.1-д заасан иргэн тухайн аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага болон сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтанд зээл авахыг хүссэн өргөдөл, төслөө гаргана.

2.6. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан нь иргэний хүсэлтийг хүлээн аваад төсөл хэрэгжсэнээр бий болох ажлын байрны тоо, хүссэн зээлийн хэмжээ, төслийн хэрэгжих боломжийг харгалзан зээл олгохыг дэмжих тухай тодорхойлолт гаргаж банкинд хүргүүлнэ. Хэрэв аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нь тухайн иргэний зээлийн барьцааны тодорхой хэсэгт баталгаа гаргаж байгаа бол энэ тухай мэдээллийг тодорхойлолтод оруулна. Энэхүү тодорхойлолт нь зээл олгоход шаардагдах баримт бичгийн бүрдэл хэсэг болно. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тодорхойлолт байхгүй бол банк зээл олгохгүй.

2.7. Жижиг зээл олгох эсэх асуудлыг банк шийдвэрлэнэ. Банк зээл олгохоор шийдвэрлэсний дараа зээлдэгч нь тухайн аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага эсхүл сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтантай ажлын байр бий болгох, өргөтгөх, тогтвортой хадгалах асуудлаар гэрээ байгуулна.

2.8. Жижиг зээлийг хоёр жил хүртэл хугацаагаар олгоно. Зээлийн дээд хэмжээ нь малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид таван сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд арван сая хүртэл төгрөг байна.

Гурав. Зээлийн хүүгийн төлбөр нөхөн төлөх

3.1. Сангаас зээлийн хүүгийн төлбөр нөхөн төлөх үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.7-д заасан ажил олоход хүндрэлтэй иргэн хамрагдана.

3.2. Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслэл зэргийг худалдан авахад зориулж сангаас хоёр сая хүртэл төгрөгийн жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг сангаас нөхөн төлнө.

3.3. Иргэний хүсэлт, зээлийн гэрээ, зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг банкинд төлсөн баримт, материал, түүхий эд, үр бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслэл зэргийг худалдан авсан санхүүгийн баримтыг үндэслэн жил бүрийн эхний улиралд багтаан аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас зээлдэгчид зээлийн хүүгийн төлбөрийн тухайн жилд ногдох хэсгийг сангаас нөхөн төлнө.

Дөрөв. Санхүүгийн дэмжлэг олгох

4.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 28.8.2-т заасны дагуу Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг олгоно.

4.2. Энэ журмын 4.1-д заасан санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, олгох нөхцөл, шаардлагыг тухайн төсөл, хөтөлбөрт нарийвчлан тусгана. Тав. Жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагааг тайлагнах, хяналт тавих

5.1. Сангийн хөрөнгөөс жижиг зээл олгох, зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагаа (цаашид “үйл ажиллагаа” гэх)-ны хэрэгжилтэд хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний болон аймаг, дүүргийн зөвлөл хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгэж болно.

5.2. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүргийг гэрээ байгуулсан талууд хариуцна.

5.3. Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон бол дэмжлэгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна. 5.4. Санхүүгийн дэмжлэг олгосон албан тушаалтан болон санхүүгийн дэмжлэг авсан иргэн сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, эсхүл хууль бусаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 33.1.3-т заасны дагуу хариуцлага тооцно.

Төрийн мэдээлэл · 2012 · № 10 (727)581–587-р хуудас