Мал хамгаалах сангийн тухай № 374
2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 374 хот
Мал хамгаалах сангийн тухай
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1.Мал хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж байхаар тогтоосугай.
2.Мал хамгаалах сангийн орон тооны дээд хязгаарыг 12 хүртэл байхаар тогтоосугай.
3.“Мал хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 246 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Дурсгалын шинж байдал: Нүүрэн талд: “Султан Адл Сатибек Хан Кхаллада Аллаху Мулкаху” гэж арабаар бичжээ. Ар талд: Калима Голч: 17 мм, жин: 1.8 гр Хувийн дугаар: ү.2011.13.741
МАЛ ХАМГААЛАХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь Мал хамгаалах сан (цаашид “сан” гэх)- гийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Мал хамгаалах сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Аймаг, нийслэл нь мал хамгаалах сантай байж болно.
2.2. Сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулахад хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус 5 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана.
2.3. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь санхүүгийн болон хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, мал эмнэлэг, үржлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Зөвлөлийн дарга нь хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн дэд сайд байх бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.4. Аймаг, нийслэлийн мал хамгаалах сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн дарга нь аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч байх бөгөөд Зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
2.5. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана.
2.6. Зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлж дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
2.7. Зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
Засгийн газрын 2011 оны 374 дүгээр тогтоолын хавсралт
2.7.1. сангийн тухайн жилийн үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг баталж, санхүүгийн хагас, бүтэн жилийн тайланг хэлэлцэх;
2.7.2. сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг мал аж ахуйн салбарын бодлого, хөтөлбөрийн зорилттой нийцүүлэх;
2.7.3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан арга хэмжээг санхүүжүүлэхээр зээл олгох, дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох асуудлыг хэлэлцэх;
2.7.4. сангаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийн явцад үнэлэлт, дүгнэлт өгч, зээлийг хугацаанд нь төлүүлэх ажлыг эрчимжүүлэх;
2.7.5. сангийн захирлын үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн холбогдох хууль тогтоомжийн дагуу шагнал, урамшуулал олгох, үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох талаар санал гаргах;
2.8. сангийн захирлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилон, хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж ажиллана.
2.9. Сангийн захирал дараахь эрх, үүрэгтэй байна: 2.9.1. сангийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих;
2.9.2. холбогдох хууль тогтоомж, энэхүү журам болон Зөвлөлийн шийдвэр, тухайн жилийн үйл ажиллагааны чиглэл, бизнес төлөвлөгөөг биелүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд нь хяналт тавих;
2.9.3. хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гаргасан шийдвэрийн дагуу сангийн тухайн жилийн батлагдсан төсвийг зарцуулах;
2.9.4. хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр арилжааны банк, гадаад, дотоодын хуулийн этгээд, иргэдтэй хууль тогтоомжид заасны дагуу хамтран ажиллах;
2.9.5. сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, зээлийн эргэн төлөх үйл ажиллагаанд хяналт тавих;
2.9.6. сангийн орлого төвлөрүүлэх, өр авлага барагдуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах;
2.9.7. сангийн бизнес төлөвлөгөө, төсвийн төслийг салбарын бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтуудтай уялдуулан боловсруулж хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хуулийн хугацаанд хүргүүлэх;
2.9.8. Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн ажилтныг ажилд томилох, чөлөөлөх;
2.9.9. сангийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд гаргаж хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах.
Гурав. Сангийн санхүүгийн эх үүсвэр
3.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2-т заасан эх үүсвэрээр бүрдүүлнэ.
Дөрөв. Сангийн хөрөнгийг зарцуулах
4.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зориулалтаар зарцуулна.
4.2. Сангаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн төсөл сонгон шалгаруулах замаар олгоно.
4.3. Холбогдох хууль тогтоомжид заасан мал аж ахуйн үйлдвэрлэлд олгох урамшуулал, дэмжлэг, зээл, эргэн төвлөрсөн хөрөнгийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр сангаар дамжуулан олгоно.
4.4. Сангаас зээл, урамшуулал, дэмжлэг, буцалтгүй тусламж олгох болон эргэн төвлөрсөн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тухай бүр байгуулж ажиллуулна.
4.5. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр төсөл сонгон шалгаруулан зээл олгох тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг төсөл сонгон шалгаруулах комисст саналын эрхтэйгээр оролцуулна.