Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(869)
— 353 —

Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хоршооны тухай хуулийн 2 дугаар зүйлийн “энэ хууль” гэсний өмнө “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль,” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “бүртгэх байгууллагад” гэсний дараа “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“11.3.Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл ажлын хоёр өдрийн дотор хоршоог улсын бүртгэлд бүртгэнэ.”

3 дугаар зүйл.Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтын “хоёр хувь” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалт, 11.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Төрийн бус байгууллагын тухай,” гэсний өмнө “, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай,” гэж нэмсүгэй.

Төрийн мэдээлэл · 2015 · № 8 (869)353-р хуудас