Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
“6.1.Дээд боловсролын сургалтын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.”
2 дугаар зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн “Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ болон” гэснийг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж,” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 17.7 дахь хэсгийн “ажлын гурван өдрийн” гэснийг “ажлын хоёр өдрийн” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалтын “нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр,” гэснийг, 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалтын “, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД