Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(727)
— 559 —

Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай № 32

2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 32 хот

Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай

“Шүүхийн тухай” Монгол Улсын хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Цанжаагийн Үйтүмэнг Сэлэнгэ аймаг дахь сум дундын гуравдугаар шүүхийн шүүгчийн, Бадамрагчаагийн Батболорыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 33 хот Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

“Шүүхийн тухай” Монгол Улсын хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.1, 58.1.2 дахь заалтыг тус тус баримтлан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон Цанжаагийн Үйтүмэнг Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Бадамрагчаагийн Батболорыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас, өөрөө хүсэлт гаргасан Норовын Лхагвадоржийг Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Цэрмаагийн Эрдэнэчулууныг Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Төрийн мэдээлэл · 2012 · № 10 (727)559-р хуудас