Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай № 31
2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 31 хот
Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай
“Шүүхийн тухай” Монгол Улсын хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Батбайн Мангиликийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Доржпаламын Сугарыг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус улируулан, Батжаргалын Батзоригийг Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Лувсандашийн Гансүхийг Өвөрхангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Өлзийн Уянгыг Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 30 хот
Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
“Шүүхийн тухай” Монгол Улсын хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь заалтыг баримтлан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон Батжаргалын Батзоригийг Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчийн, Лувсандашийн Гансүхийг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ