Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн “улсын бүртгэлийн гэрчилгээ” гэснийг “хуулийн этгээдийн мэдээлэл” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“13.4.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэнэ.”
2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.