Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(869)
— 347 —

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “энэ хууль” гэсний өмнө “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай”3 хуулийн 16, 20 дугаар зүйлд” гэснийг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлд” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

3Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 22 дугаарт нийтлэгдсэн.

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“4.1.7.“хуулийн этгээд” гэж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлсэн этгээдийг;”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 8 (869)347-р хуудас