Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(726)
— 525 —

Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай № 20

1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191.5-д заасан эхэд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 32500 /гучин хоёр мянга таван зуун/ төгрөгөөр, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 40000 /дөчин мянган/ төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.”Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолын нэрийн “Тэтгэмж, мөнгөн тусламжийн” гэснийг “Мөнгөн тусламжийн” гэж өөрчилсүгэй.

3.“Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “Эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг 26000 /хорин зургаан мянган/ төгрөгөөр,” гэснийг хассугай.

4.Энэ тогтоолыг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 20 хот

Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

“Нөхөн олговрын талаар зарим арга хэмжээ авах болон нөхөн олговрын доод хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын 1999 оны 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдэд олгож байгаа нөхөн олговрын доод хэмжээг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сард 140300 /нэг зуун дөчин мянга гурван зуун/ төгрөгөөр, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сард 162000 /нэг зуун жаран хоёр мянган/ төгрөгөөр шинэчлэн тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Төрийн мэдээлэл · 2012 · № 9 (726)525-р хуудас