Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(856)
— 1482 —

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай № 303

4.Энэ тогтоолыг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 303 хот

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компаниудын “2015 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ”-г хавсралт ёсоор баталсугай.

2. Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 83350 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэн бүрдүүлэх ажлыг 2015 оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай.

3. Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг 83350 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх арга хэмжээ авч, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 352 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ УУЛ УУРХАЙН САЙД Д.ГАНХУЯГ

Төрийн мэдээлэл · 2014 · № 43 (856)1482-р хуудас