Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(856)
— 1481 —

Ерөнхий сайдыг огцруулах тухай № 68

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 67 хот

“Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай» Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2014 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 68 хот

Ерөнхий сайдыг огцруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцруулсугай. 2.Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байхыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

3.Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

Төрийн мэдээлэл · 2014 · № 43 (856)1481-р хуудас