Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(839)
— 1205 —

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай № 46

2.Улсын Их Хурлын гишүүн Лувсанвандангийн Болд, Ёндонгийн Отгонбаяр, Цэрэндашийн Цолмон нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Халтмаагийн Баттулга, Отгонбилэгийн Содбилэг, Дэндэвийн Тэрбишдагва, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэл, Дамдингийн Хаянхярваа нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүүг Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Цэдэвийн Дашдорж, Данзангийн Лүндээжанцан, Чимэдийн Хүрэлбаатар, Нямаагийн Энхболд нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Долгорсүрэнгийн Сумъяабазар, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Нямтайширын Номтойбаяр, Цэндийн Нямдорж нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жамъянсүрэнгийн Батсуурь, Өлзийсайханы Энхтүвшин нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 46 хот

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,010,398.6 сая /дөрвөн их наяд арван тэрбум гурван зуун ерэн найман сая зургаан зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

2.Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнц- вэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,683,038.2 сая /дөрвөн их наяд зургаан зуун наян гурван тэрбум гучин найман сая хоёр зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 26 (839)1205-р хуудас