Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 45
дэх хэсгийн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль,” гэсний дараа “Шилэн дансны тухай хууль,” гэж, 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” гэсний дараа “хууль, Шилэн дансны тухай” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 45 хот
Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүү, Дашдондогийн Ганбат, Раднаасүмбэрэлийн Гончигдорж нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Агыпарын Бакей, Лувсанвандангийн Болд, Мөнхчулууны Зоригт, Дондогдоржийн Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Отгонбилэгийн Содбилэг, Долгорсүрэнгийн Сумъяабазар нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан, Баярбаатарын Болор, Данзангийн Лүндээжанцан, Нямтайширын Номтойбаяр, Чимэдийн Хүрэлбаатар нарыг Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан, Батхүүгийн Гарамгайбаатар, Батсүхийн Наранхүү, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятав, Цэрэндашийн Цолмон нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Догсомын Батцогт, Сангажавын Баярцогт нарыг Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Догсомын Батцогт, Дэндэвийн Тэрбишдагва нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.