Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(839)
— 1203 —

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

1/40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг:

“40.5.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг харгалзана.”

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.3, 8.9.4 дэх заалтын “ба аудит хийсэн тайланг нийтэд мэдээлэх” гэснийг, 8.8.5, 8.10.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсгийн “тэдгээрт” гэсний дараа “болон хуульд” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1

Төрийн мэдээлэл · 2014 · № 26 (839)1203-р хуудас