Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:
“9.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбогдсон харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.” 2/10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:
“10.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдалтай холбогдсон харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.”
2 дугаар зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэг, 9.1.1-9.1.6 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 40.5 дахь хэсгийг нэмсүгэй: