Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай № 41
2014 оны 06 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 41 хот
Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан компанид төрийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг энэ хуульд нийцүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т, Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө баталсан холбогдох журам, зааварт зохих өөрчлөлт оруулахыг Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай.
2.Энэ тогтоолыг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тухайн асуудлаар хууль гаргах шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2014 оны 06 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 42 хот Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн