Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл буцаах тухай № 40
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны 06 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/20 дугаар зүйлийн 20.1.9 дэх заалт:
“20.1.9.хувьцаат компанийг шинээр болон өөрчлөн байгуулагдах хэлбэрээр байгуулж байгаа бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн шийдвэр.”
2/25 дугаар зүйлийн 25.1.4 дэх заалт:
“25.1.4.хувьцаат компанийн хувьд түүний хувьцааг бүртгэлээс хассан тухай Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 40 хот
Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нараас 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн