Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(835)
— 1031 —

Журамд нэмэлт оруулах тухай № 130

2.30. Нийгмийн халамжийн сангаас тусламж, хөнгөлөлтийн санхүүжилтийг олгохдоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжааны төв банктай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.”

4. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.9 дэх хэсэг болон мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.14, 2.16, 2.20 дахь хэсгийн “нийтийн” гэсний дараа “болон агаарын” гэж тус тус нэмсүгэй.

5. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 1.6 дахь хэсгийн “өөрөө сонгосон байгууллагаас авна” гэснийг “нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаас өөрөө сонгож авна” гэж, мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 1.9 дэх хэсгийн “өөрийн сонгосон байгууллагаас авна” гэснийг “нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаас өөрөө сонгож авна” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ

2014 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 130 хот Журамд нэмэлт оруулах тухай Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор баталсан “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ын 2 дугаар зүйлд дор дурдсан 2.21 дэх хэсэг нэмсүгэй:

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2014 · № 22 (835)1031-р хуудас