Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(835)
— 1029 —

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 129

2014 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 129 хот Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.2, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-д дор дурдсан 2.21, 2.22, 2.23 дахь хэсгийг тус тус нэмсүгэй:

“2.21. Аймаг, нийслэл, сумын Засаг дарга нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын Төрийн сан дахь дансанд сар бүр хугацаанд нь санхүүжүүлнэ.

2.22. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн сангийн нэгдсэн мэдээлэлд бүртгэгдэн, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүссэн иргэдийн мэдээллийг сум, хорооноос сар бүрийн 5-ны дотор авч, хянан баталгаажуулж шаардагдах санхүүжилтийн хамт гэрээт банкинд хүргүүлнэ.

2.23. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийг олгохдоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

“4.1.53. Банкны салбарын ажилтны өдөр-жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр”

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ

төрийн захиргааны төв байгууллага, арилжааны төв банктай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.”

2. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-д дор дурдсан 2.27, 2.28, 2.29 дэх хэсгийг нэмсүгэй:

“2.27. Аймаг, нийслэл, сумын Засаг дарга нь нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлтийн зардлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын Төрийн сан дахь дансанд сар бүр хугацаанд нь санхүүжүүлнэ. 2.28. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн сангийн нэгдсэн мэдээлэлд бүртгэгдэн, нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлт авах эрх үүссэн иргэдийн мэдээллийг сум, хорооноос сар бүрийн 5-ны дотор авч, хянан баталгаажуулж шаардагдах санхүүжилтийн хамт гэрээт банкинд хүргүүлнэ.

2.29. Нийгмийн халамжийн сангаас тусламж, хөнгөлөлтийн санхүүжилтийг олгохдоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжааны төв банктай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.”

3. Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-д дор дурдсан 2.28, 2.29, 2.30 дахь хэсгийг нэмсүгэй:

“2.28. Аймаг, нийслэл, сумын Засаг дарга нь нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлтийн зардлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын Төрийн сан дахь дансанд сар бүр хугацаанд нь санхүүжүүлнэ.

2.29. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн сангийн нэгдсэн мэдээлэлд бүртгэгдэн, нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлт авах эрх үүссэн иргэдийн мэдээллийг сум, хорооноос сар бүрийн 5-ны дотор авч, хянан баталгаажуулж шаардагдах санхүүжилтийн хамт гэрээт банкинд хүргүүлнэ.

Төрийн мэдээлэл · 2014 · № 22 (835)1029–1030-р хуудас