Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(835)
— 1021 —

Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай № 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 38 хот Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнийг дагалдсан “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 39 хот

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалсан үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний тайлан, Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаасны хөрөнгөөр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2014 · № 22 (835)1021-р хуудас