Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(856)
— 1479 —

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай № 59

Арван хоёр.Хяналт, үнэлгээ

12.1.Эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн болон салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийнэ.

12.2.Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн явцын үнэлгээг нэгээс доошгүй удаа хийж, үнэлгээний дүнг үндэслэн хэрэгжилтийг сайжруулах цогц арга хэмжээ авна.

12.3.Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон бодлогын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг оролцогч талаар хэлэлцүүлэн баталж, мөрдөнө.

12.4.Эмийн зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд төгсгөлийн үнэлгээг салбар дундын хороо хийж, үр дүнг нь эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх үндэслэл болгоно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 59 хот

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 43 (856)1479-р хуудас