Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай № 92
13.Энэ журмын 8 дугаар зүйлд заасны дагуу ирүүлсэн судалгааг цагдаагийн төв байгууллагын санхүү, хүний нөөц хариуцсан нэгжүүд хүлээн авч мөнгөн урамшил олгох алба хаагчдын тоо, шаардагдах хөрөнгийг тооцон жил бүрийн төсөвтөө тусгана.
14.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь цагдаагийн төв байгууллагаас ирүүлсэн мөнгөн урамшил олгох алба хаагчдын тоо, түүнд шаардагдах хөрөнгийн тооцоог үндэслэн дараа жилийн улсын төсөвт тусгах ажлыг зохион байгуулна.
15.Албан тушаалын сарын үндсэн цалин болон ажилласан хугацааг буруу тодорхойлох, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр мөнгөн урамшлыг буруу тогтоож олгосон албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
2014 оны 3 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 92 хот
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Ардчилал, хүний эрхийн өдөр”-2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэсүгэй.
2. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ