Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгох журам батлах тухай № 86
2014 оны 3 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 86 хот
Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам батлах тухай
Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Цагдаагийн албан хаагчид олгох мөнгөн урамшлыг Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулиар тухайн зардалд батлагдсан төсвийн хэмжээнд багтаан 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс
№ Аймаг, нийслэл Тооны дээд хязгаар 1 Архангай 40 2 Баян-Өлгий 40 3 Баянхонгор 25 4 Булган 35 5 Говь-Алтай 30 6 Говьсүмбэр 5 7 Дархан- Уул 35 8 Дорноговь 10 9 Дорнод 30 10 Дундговь 25 11 Завхан 30 12 Орхон 15 13 Өвөрхангай 45 14 Өмнөговь 40 15 Төв 40 16 Увс 35 17 Сэлэнгэ 30 18 Ховд 60 19 Хөвсгөл 70 20 Хэнтий 20 21 Улаанбаатар 54 БҮГД 714
Засгийн газрын 2014 оны 73 дугаар тогтоолын хавсралт
Засгийн газрын 2014 оны 86 дугаар тогтоолын хавсралт
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ 1.Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшил (цаашид “мөнгөн урамшил” гэх) олгоход Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11, 12 дугаар зүйл болон энэхүү журмыг баримтална.
2.Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй.
3.Мөнгөн урамшил олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцно.
4.Цагдаагийн алба хаагчийн сүүлийн 60 сард хашиж байсан албан тушаалын цалингийн сүлжээгээр тогтоосон зэрэглэл, шатлалын цалингийн дунджийг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр мөнгөн урамшлыг тооцож олгоно.
5.Аймгийн төвөөс бусад сумд томилогдон тасралтгүй 60 сар ажилласан боловч 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө өөр албан тушаалд шилжсэн, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч эргэн ажиллаж байгаа, албанаас чөлөөлөгдсөн, халагдсан цагдаагийн алба хаагчид энэ журамд заасан мөнгөн урамшлыг олгохгүй.
эхлэн энэ журмын дагуу олгохыг Цагдаагийн ерөнхий газар (Б.Билэгт)-т даалгасугай.
3. Мөнгөн урамшил олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаанд тус тус үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.ТЭМҮҮЖИН
6.Цагдаагийн алба хаагч нь мөнгөн урамшил авах хүсэлтээ тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтанд бичгээр гаргана.
7.Энэ журмын 6 дугаар зүйлд заасан албан тушаалтан хүсэлтийг хүлээн авч, аймгийн төвөөс бусад сумд тасралтгүй ажилласан хугацааг тодорхойлно.
8.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь аймгийн төвөөс бусад сумд ажиллаж байгаа энэ журамд заасан мөнгөн урамшил авах шаардлагыг хангасан цагдаагийн алба хаагчдын нэр, ажилласан хугацаа, тэдэнд олгох мөнгөн урамшилд шаардагдах хөрөнгийн судалгааг жил бүр гарган цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ.
9.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага энэ журмын 8 дугаар зүйлд заасан судалгааг хүргүүлэхдээ урамшил олгохыг хүссэн алба хаагчтай холбоотой дараах баримт бичгийг бүрдүүлж хавсаргана:
9.1.тухайн цагдаагийн алба хаагчийг томилсон шийдвэрийн хуулбар;
9.2.сүүлийн 60 сард хашиж байсан албан тушаалын үндсэн цалингийн тодорхойлолт;
9.3.ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
9.4.шаардлагатай тохиолдолд архивын лавлагаа.
10.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, санхүү, хүний нөөц хариуцсан ажилтнууд цагдаагийн алба хаагчийн ажилласан хугацаа, албан тушаалын сарын үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.
11.Энэ журмын 8, 9 дүгээр зүйлд заасан судалгаа, баримт бичгийг Цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хүлээн авч, аймгийн төвөөс бусад сумд тасралтгүй ажилласан хугацааг тооцон мөнгөн урамшил олгох шийдвэр гаргуулах саналаа цагдаагийн төв байгууллагын даргад уламжлан шийдвэрлүүлнэ.
12.Мөнгөн урамшил олгох шийдвэр гарсан алба хаагчид урамшлыг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаар дамжуулан олгоно.