Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 19
(832)
— 865 —

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

нарийн бичгийн дарга” гэснийг “захиргааны ажилтан” гэж, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийн “шүүх хуралдааны ажиллагааг тэмдэглэл үйлдэж баталгаажуулах,” гэснийг “шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах,” гэж, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсгийн “зохигч” гэснийг “тал” гэж, 133 дугаар зүйлийн 133.1.8 дахь заалтын “хэргийн” гэснийг “иргэний хэргийн” гэж, 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтын дугаарыг “25.1.8.” гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсгийн “, эсхүл энэ хуулийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй” гэснийг, 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсгийн “хариуцагч, гуравдагч этгээдээс” гэснийг, 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсгийн “шийдвэр гаргасан” гэснийг, 188.2 дахь хэсгийн “хэргийг хянан шийдвэрлэсэн” гэснийг тус тус хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй: 1/52 дугаар зүйлийн 52.9 дэх хэсэг: “52.9.Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.” 2/64 дүгээр зүйлийн 64.1.5 дахь заалт: “64.1.5.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол.”

3/81 дүгээр зүйлийн 81.9 дэх хэсэг: “81.9.Давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй.” 2 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Үндсэн хууль1,” гэсний дараа “Монгол Улсын”, мөн хэсгийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай3,” гэсний дараа “Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль” гэж, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн “шүүх” гэсний дараа “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.5-д, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.6-д заасны дагуу” гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “52.1.2.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон түүний Тэргүүлэгчдийн гаргасан захиргааны акттай холбоотой;” 4 дүгээр зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “оршин байгаа газрын” гэснийг “харьяалах” гэж, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн” гэснийг “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч” гэж, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “Өмгөөллийн тухай8 хуулийн 12” гэснийг “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38” гэж, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн “78 дугаар зүйлд” гэснийг “5.4-т” гэж, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн “Шүүхийн тухай” гэснийг “Монгол Улсын шүүхийн тухай хууль болон бусад” гэж, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн “хуралдааны ажиллагааг тэмдэглэл үйлдэн” гэснийг “шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр” гэж, 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсгийн “авна” гэснийг “авах бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.” гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.3 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.1-176.2.3-т заасан” гэснийг хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Төрийн мэдээлэл · 2014 · № 19 (832)865–866-р хуудас